НҮҮР ХУУДАС

НААМАЛ БРУСЭН ЧАНАРТАЙ БАЙШИНГУУД

СИБИРИЙН ТӨРӨЛ
ЗҮЙЛИЙН МОДНУУД
ХАР МОД / ХУШ / НАРС

Та захиалгаа үлдээвэл бид эргэж тантай
холбогдоод зөвлөгөө өгөх болно.
ЗАХИАЛГА ҮЛДЭЭХ

КОМПАНИЙН ТУХАЙ

КДК-Байкал үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан бөгөөд мод бэлтгэх, боловсруулах болон олон нэр төрлийн модон бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Бид наамал брус үйлдвэрлэх технологийн шугамыг ашиглалтад оруулснаар цөөн давхартай байшин үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Өдгөө Москва хот, Буриад улс, Приморийн хязгаарт өөрийн дилерийн сүлжээг эрчимтэй хөгжүүлж байна. Бид дээд зэргийн чанартай наамал брусийг шууд үйлдвэрлэгчээс нь нийлүүлэхийг санал болгодог. Манай үйлдвэрлэл байгаль нутгийн модыг боловсруулахад нэлээд ач холбогдол бүхий технологийн хоёр төрлийн мөчлөгөөс бүрэлдэн тогтдог болно. Үйлдвэрлэлийн бүрэлдэхүүнд үйлдвэр ба мод бэлтгэх компани багтана. Эрхүү мужид ойн нөөц түрээслэх 25 жилийн эрхтэй тул бид Байгаль нуурын эргээс 80 км зайд байрлах Эрхүү мужийн Боханскийн районд зүсмэл материалын гүн боловсруулалт хийх үйлдвэр байгуулсан юм. Байгаль нуур орчмын модны төрөл зүйлүүдээс боловсруулалт хийгддэг хувийг авч үзвэл: ангарын нарс 50%, сибирийн хар мод 30%, сибирийн хуш 20%. Үйлдвэр жил бүр 30 000 шоо метр хүртэл мод боловсруулдаг болно.

ШАГНАЛУУД:
"Байкальская строительная неделя" үзэсгэлэн. 2017 оны 6-р сар
"Байкальская строительная неделя" үзэсгэлэн. 2016 оны 5-р сар
"Сиблесопользование" үзэсгэлэн. 2015 оны 9-р сар
"Байкальская строительная неделя" үзэсгэлэн. 2015 оны 5-р сар
"BARILGA ORON SUUTS-2015" үзэсгэлэн. 2015 он. Монгол улс

ҮЙЛДВЭРЛЭЛ

НААМАЛ БРУСИЙГ БАРИЛГЫН БУСАД МАТЕРИАЛУУДТАЙ ХАРЬЦУУЛБАЛ

Наамал брусээр барьсан сууц нь байгалийн модоор хийсэн байшингийн бүхий л давуу талуудыг өөртөө шингээгээд зогсохгүй тусгай технологи ашигласны үр дүнд модон байшинд тулгардаг уламжлалт хүндрэл бэрхшээлүүдийг бүрэн арилгасан байдаг болно.

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР МАТЕРИАЛ, цэвэр байгалийн гаралтай мод ба герман болон японы усан суурьтай тусгай найрлага бүхий экологийн хувьд аюулгүй цавуунаас бүрдэнэ.

НААМАЛ БРУС 50% ИЛҮҮ БАТ БӨХ Ердийн модноос илүү бат бөх бөгөөд ханын материал хэв гажилтад өртөхгүй. Үүний үр дүнд байшингийн даацын хананууд ачаалал өндөр даах чадвартай бөгөөд энэ нь олон давхартай байшин барих буюу дээвэр байгуулахад чухал юм.

СУУЦНЫ НАСЛАЛТ ГАЙХАЛТАЙ УРТ Өмхөрч муудахгүй, хортон шавьж, бичил биетүүд болон мөөгөнцөрт тэсвэртэй тул урт настай.

ДУЛААН ДАМЖУУЛАЛТ ТУЙЛЫН БАГА тул байшин доторх бичил уур амьсгал маш тав тухтай: өвөл галлахад амар, зун нь сэрүүн хадгалагдана.

НЭМЭЛТ ЗАСАЛ ШААРДЛАГАГҮЙ, тул захиалагчийн хөрөнгө мөнгийг ихээхэн хэмнэнэ. Сууц нь цаг хугацаа өнгөрөх тусам гадаад үзэмжтэй байдлаа алдахгүй, цуурч хагарахгүй, мөн харлахгүй.

СУУЛТ БАРАГ ОГТ БАЙХГҮЙ Байшинг барьсан даруйд хэсэг хугацааны дараа гажилт үүснэ гэж огт санаа зовохгүйгээр хаалга, цонхнуудыг шууд суурилуулах боломжтой.

БАРИГДСАН БАЙШИНГУУД БА АЗ ЖАРГАЛТАЙ ЭЗЭМШИГЧИД

Манай түншүүд